• 05 сарын 09, Баасан гараг
МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ "ЭРҮҮЛ БҮС НУТАГ" СТАТУСАА ХАДГАЛЖ, ХАМГААЛЖ ЯВАА МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАА ХИЙЖ БАЙНА
80 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн мал эмнэлгийн салбарынхан нэгдсэн зөвлөгөөнөө өнөөдөр зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ Малын халдварт өвчингүй эрүүл бүс статусаа хадгалж хамгаалахад голлох үүргийг гүйцэтгэсээр ирсэн малын эмч нар, мал эмнэлгийн салбарынханд талархал илэрхийлээд малын түүхий эд бүтээгдэхүүнийг эрэлтэд тулгуурлан уламжлалт шинэчлэлтийг хослуулан гаргаж, зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж буй ААН-дэд амжилт хүсэв.

Зөвлөгөөнд Мал эмнэлгийн Ерөнхий газрын мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, ДМАЭМБ , “Хил хязгааргүй малын эмч нар болон агрономчид” ОУТББ, Доктор, дэд профессор О.Баатарцогт, мал, малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ААН-ийн төлөөлөлүүд, аймгийн МЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон мал эмнэлгийн салбарынхан, сумдын удирдлагууд оролцож байна.

Зөвлөгөөний хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газраас салбарын хэмжээнд, аймгийн МЭГ-аас орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулж, энэ оны бодлого зорилтын тухайд тодорхой мэдээллээр хангаж, малын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулалт анхаарах асуудал, эмийн зохист хэрэглээ зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалт мэдээллийг өгч байна.

Энэ үеэр малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж, зарим сумдад мал эмнэлгийн тоног төхөөрөмж олгох аж.

 

2025-04-22 10:32:10