• 05 сарын 09, Баасан гараг
ГУРВАНБУЛАГ СУМ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
95 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Гурванбулаг сумын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнийг нээж сумын ИТХ-ын дарга Б.Баяндалай, сумын Засаг дарга Б.Мөнхдалай нар үг хэлэхдээ төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чанартай хүргэхэд хувь нэмрээ оруулж буй нийт төрийн албан хаагчдад талархал илэрхийлэн, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Лхамдулам, АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ажилтан Б.Энхзаяа нар оролцож "Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал", "Нийтийн ашиг сонирхол", "Байгууллагын ил тод байдлыг хангаж ажиллах нь" сэдвээр тус тус мэдээлэл хүргэв.

Мөн сумын ЗДТГ-ын дарга Р.Гантулга сумын ИТХ-ын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4/04 тогтоолоор батлагдсан "Сумын төрийн албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр"-ийг нийт албан хаагчдад танилцууллаа.

Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын 109 албан хаагч оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг илэрхийлж байв.

Зөвлөгөөний гол онцлог нь төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг тусгайлан анхаарч зөвлөмж, мэдээлэл хүргэн, төрийн албан хаагчдын гаргасан саналд үндэслэн уриалга гаргасан явдал байв.

Энэхүү зөвлөгөөн нь төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг ахиулах, байгууллагуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ арга барилыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

2025-04-22 14:44:15