• 05 сарын 09, Баасан гараг
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
89 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/238 дугаар захирамжаар төрийн байгууллагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг тэгш хамруулан шинэчлэн байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус Салбар зөвлөл"-ийн хурал 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.

Хуралдаанаар 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр хийх ажлуудын зорилт, арга хэмжээг тодорхойлсон юм.

Тухайлбал:

-Төрийн албаны нөөцөд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажлыг зохион байгуулах;

- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх;

- Шинээр ашиглалтад орох амбулаторид тусламж үйлчилгээний орчны стандартад хяналт тавьж ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг 4 зорилтын хүрээнд 25 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөв.

Цаашид Салбар зөвлөл улирал тутам хуралдаж, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг дүгнэж, холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.

2025-04-22 20:00:00