• 05 сарын 09, Баасан гараг
“ИРЭЭДҮЙН ЭЗЭД-2025” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН НЭЭЛТЭЭ ХИЙВ
111 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс санаачлан “Ирээдүйн эзэд-2025” мэргэжил сонголтын аяны арга хэмжээг Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Баянхонгор аймаг дахь социал Демократ залуучуудын холбоотой хамтран зохион байгууллаа.

Мэргэжил сонголтын аяныг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг нар үг хэллээ. Аяны нээлтэд аймгийн төвийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн төлөөлөл 240 сурагч оролцов.

 

Энэ үеэр ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөх, Үндэсний хэмжээний сургагч багш Ш.Сосорбарам “Мөрөөдөлд хөтлөх миний мэргэжил” лекцийг тавьж, ЭМГ-ын мэргэжилтэн О.Найгалмаа, “Баянхонгор Эрчим хүч” ЦТХХК-ны инженер Б.Отгонзаяа, СУАЖГ-ын мэргэжилтэн Г.Хэрлэнчимэг, “Чандмань Баянхонгор” ХХК-ийн инженер Ж.Жамбалдорж, “Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорац”-ийн захирал Б.Дэлгэрдалай нар ажил мэргэжлийн онцлог, давуу талаа танилцуулж, байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.

Ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөх, Үндэсний хэмжээний сургагч багш Ш.Сосорбарам мэргэжлээ сонгож амжаагүй байгаа 25 сурагчдад мэргэжил сонголтын сорил, дасгал ажил, ганцаарчилсан зөвлөгөөг өгсөн байна.

Арга хэмжээг Хөгжимт драмын театр, хүүхдийн Тэмүжин театр, Номын сан дэмжиж хамтран ажиллав.

2025-04-24 19:30:00