• 05 сарын 09, Баасан гараг
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
45 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон хуулийн салбарын удирдлагуудтай уулзан санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэв.

1. Хамгийн сүүлийн үеийн номын сангийн баяжилттай, орчин үеийн шийдэл тохижилт бүхий хүүхэд багачуудад зориулсан "Magic box" номын санг орон нутагт хүлээлгэн өгөв.

2. Боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж, аймгийн төвийн цэцэрлэгийн бүх анги танхимд агааржуулагч болон зарим цэцэрлэгийн эрхлэгч нарт компьютер олгов.

3. Цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шинжилгээ, шүүхийн шийдвэр, гадаадын иргэн харьяатын газруудад материаллаг бааз, үйл ажиллагааны тодорхой дэмжлэг

4. Хуулийн байгууллагын алба хаагчид, боловсролын салбарын албан хаагчдад чиглэсэн зарим дэмжлэгийг үзүүлэхээр болов.

Энэ үеэр Баянхонгор аймагт байгуулсан камерын хяналтын шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай салбарын сайд танилцлаа.

2025-04-27 21:00:00