• 05 сарын 24, Бямба гараг
"ЦАХИМ ЗАСАГЛАЛ БА МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
92 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног–2025” арга хэмжээний хүрээнд “Цахим засаглал ба мэдээллийн хүртээмж” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.05.20/ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалт нь 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр хэрэгжиж эхэлсэн “Нээлттэй засгийн түншлэл” (OGP) санаачилгын хүрээнд Монгол Улсын авсан олон улсын үүрэг, амлалт, ил тод, хариуцлагатай, иргэдэд нээлттэй засаглалыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.

Сургалтыг АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр нээж, “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээний ач холбогдол, цахим шилжилт, нутгийн захиргааны байгууллагын ил тод байдал, иргэдийн оролцооны талаар онцоллоо.

Сургалтын хүрээнд:

- “Төрийн цахим үйлчилгээний хүртээмж” сэдвээр Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мөнхзаяа;

- “Хиймэл оюун ухаан (AI) гэж юу вэ: эерэг ба сөрөг талууд” сэдвээр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Дэлгэрмаа;

- “Мэдээлэл олж авах эрхийн талаарх үндсэн ойлголт ба хүний эрхийн суурь зарчим” сэдвээр ХЭҮК-ийн референт Б.Содонцэцэг;

- “Авлигын ойлголт ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Лхамдулам;

- “Төрийн мэдээлэл: Эрх, боломж, хэрэглээ” сэдвээр Гар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн танхим ТББ-ын тэргүүн Н.Ганхүү, гишүүн н.Энхбадрах;

- “Аймгийн төрийн байгууллагуудын ил тод байдал ба хариуцлага” сэдвээр АЗДТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Энхзаяа нар оролцогчдод мэдээлэл өгч, санал солилцов.

Сургалт, хэлэлцүүлэгт иргэд, их, дээд сургуулийн багш, оюутан, иргэдийн төлөөлөл, төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд нийт 80 гаруй хүн оролцлоо.

Сургалтын төгсгөлд оролцогчид төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, иргэдийн мэдээлэл авах эрх, технологийн дэвшил зэрэг сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар чөлөөтэй санал бодлоо солилцов.

2025-05-20 14:00:00