• 05 сарын 24, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМАГ БНСУ-ЫН КЕОННАМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
72 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр БНСУ-ын Кеоннам их сургуулийн гадаад харилцаа – бодлого хариуцсан ерөнхий захирал Го Ху Согоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллаж байна. Бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, АЗДТГ-ын дарга Т.Хишигбаатар нарын удирдлагууд хүлээн авч уулзав.

Уулзалтын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах, судалгаа шинжилгээ хийх, багш, судлаачдын хөгжлийг дэмжих, багш, оюутан солилцоог эхлүүлэх талаар хэлэлцээрийг хийж, хамтран ажиллах талаар санал солилцон, Кеоннам их сургуулийн гадаад харилцаа – бодлого хариуцсан ерөнхий захирал Го Ху Сог, АЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд

✅ЕБС, цэцэрлэг болон техних, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, мэргэжилтэн, суралцагчдын хооронд судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны инновацыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, багш сурагчдыг. сургалтад хамруулах

✅Боловсролын салбарт ажиллаж байгаа сэтгэл зүйч нийгмийн ажилтан, хоол зүйч зэрэг багшаас бусад ажилчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрт хамруулах

✅ЕБС-ийн ахлах анги төгсөгчдийг Кеоннам их сургуульд элсэн суралцуулах

✅Еренхий боловсролын сургууль төгсөгчдөөс амжиргааны түвшин доогуур төгсөх ангийн суралцагсадыг тэтгэлэгтэй суралцуулах

✅Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд болон багш, нийгмийн ажилтан сэтгэл зүйч нарыг магистр, докторын зэрэг олгох сургалтад хөнглөлттэй нөхцөлөөр болон тэтгэлэгтэй суралцуулах

✅Сургалтын байгууллагын орчинг сайжруулах багш, суралцагчийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, сургалт судалгаа. эрдэм шинжилгээний ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, материаллаг зүйлсийн дэмжлэгийг үзүүлэх

✅Цаашид талуудын урт хугацааны хамтын харилцааны хүрээнд Солонгос улсын Засгийн газрын тусламжтай боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус тус хамтран ажиллах юм.

 

2025-05-20 18:00:00