• 05 сарын 24, Бямба гараг
Баянхонгор: ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 34 ИРГЭН ТЭНЦЛЭЭ
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны 2025 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 22-ны өдөр болж, хуваарийн дагуу дөрвөн ээлжээр зохион байгууллаа.

Шалгалт өгөхөөр аймгийн хэмжээнд 116 иргэн бүртгүүлснээс 93 иргэн оролцож, 34 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.

Шалгуулагчдын насны хувьд 18-25 насны 27, 26-40 насны 55,  41-55 насны 11 иргэн бүртгүүлсэн бол шалгалтад оролцсон иргэдийн 69.8 хувь нь эрэгтэй, 30.2 хувь эмэгтэй байв.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэсэн 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номын агуулгын хүрээнд авч байгаа бөгөөд ил тод байдлыг хангах үүднээс бусад шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлсэн байна. Хянах дэлгэцийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт хүлээлгийн хэсэгт байршуулжээ.

 

2025-05-22 11:30:00