• 05 сарын 24, Бямба гараг
Баянхонгор: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛД ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА АВЧ БАЙНА
8 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг үнэлэх, сайжруулах зорилгоор Irgen.bayanhongor.gov.mn” цахим судалгааны системийг 2023 оноос нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус системээр дамжуулан 15 салбар, чиглэлээр иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авдаг.

Энэ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 оныгЭрүүл мэндийг дэмжих жил”, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныгБоловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тус системийн “Эрүүл мэнд”, “Боловсрол”-ын салбарт 2025 оны иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа-г авч эхэллээ.

Энэхүү судалгаа нь аймгийн эрүүд мэнд, боловсролын салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, иргэдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн бодлого, шийдвэр гаргахад чиглэж буй юм.

Иймд иргэд та бүхэн доорх QR код болон цахим холбоосоор орж судалгаанд идэвхтэй хамрагдана уу.

Эрүүл мэндийн салбар: https://irgen.bayanhongor.gov.mn/sudalgaa/send/1

Боловсролын салбар: https://irgen.bayanhongor.gov.mn/sudalgaa/send/2

2025-05-22 18:00:00