• 05 сарын 24, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМГААС 188 ТАМИРЧИН МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМД ОРОЛЦОНО
77 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас албан ёсоор эхэлж, 10 хоногийн турш үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Энэхүү томоохон спортын арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөрийн шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Энэ удаагийн наадамд Баянхонгор аймгаас 19 багш дасгалжуулагчтай 188 тамирчин спортын 19 төрөлд оролцохоор шалгарсан байна.

Наадамд оролцох багш, дасгалжуулагч, баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг гардуулах, амжилт хүсэж үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2025.05.23/ боллоо.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Хишигбаатар, Биеийн, тамир спортын газрын дарга Б.Отгонбямба нар оролцож, аймгийн шигшээ баг, тамирчид, багш дасгалжуулагч нарт амжилт хүслээ.

Мөн ардын авьяастан Д.Энхтүвшин Баянхонгор аймгийн шигшээ багийн баг тамирчдад амжилт хүсэн ерөөл өргөв.

Наадамд оролцох баг тамирчдыг танилцуулбал:

- Байт харвааны төрөлд Б.Мөнх-Эрдэнэ дасгуулагчтай 6 тамирчин;

- Боксын төрөлд Б.Оюунболд дасгалжуулагчтай 3 тамирчин;

- Бадминтоны төрөлд н.Мөнхтулга дасгалжуулагчтай 12 тамирчин;

- Волейболын төрөлд С.Идэрбаясгалан, н.Мөнхтулга дасгалжуулагчтай 24 тамирчин;

- Бүжгийн төрөлд О.Багабанди дасгалжуулагчтай 7 тамирчин;

- Даамны төрөлд Ц.Даваасүрэн дасгалжуулагчтай 4 тамирчин;

- Дугуйны төрөлд Р.Зоригт 3 тамирчин;

- Жудо бөхийн төрөлд Л.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай 12 тамирчин;

- Жюү жицү төрөлд Ш.Бямба-Өлзий дасгалжуулагчтай 7 тамирчин;

- Сагсан бөмбөгийн 5x5, болон 3x3 төрөлд П.Доржсамбуу, С.Батсүрэн дасгалжуулагчтай 32 тамирчин;

- Самбо бөхийн төрөлд О.Баянзул дасгалжуулагчтай 11 тамирчин;

- Усан сэлэлтийн төрөлд Баасанжаргал дасгалжуулагчтай 4 тамирчин;

- Хөл бөмбөгийн төрөлд Л.Амарбаясгалан дасгалжуулагчтай 15 тамирчин;

- Хөнгөн атлетикийн төрөлд н.Нэмэхбаяр дасгалжуулагчтай 13 тамирчин;

- Шатрын төрөлд Д.Түмэннаст дасгалжуулагчтай 4 тамирчин;

- Ширээний теннисний төрөлд Эрдэнэсувд дасгалжуулагчтай 4 тамирчин тус тус оролцох юм.

Тэмцээнд оролцох баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

2025-05-23 19:00:00