A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

2021 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн мэдээ
  • 03 сарын 29, Баасан гараг
2021 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн мэдээ
122 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Иргэдээс Баянхонгор аймгийн төрийн байгууллага, албан тушаалтанд 2021 онд ирүүлсэн нийт  санал, хүсэлт,  өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ  холбогдох хууль болон “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 202 дугаар захирамжаар батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын дагуу  шийдвэрлэж ажилласан байна.ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Энэ хугацаанд тус аймгийн төрийн байгууллага, албан тушаалтан нийт 14245 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 97,6  хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгсөн байна. Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт хандан бичгээр  290 өргөдөл ирснээс 215 өргөдлийг 3-30 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 13 өргөдөл, судлагдах шатандаа, 62 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Агуулгаар нь ангилж үзвэл нийт ирүүлсэн 290 өргөдлөөс ажил хүссэн 38, гэр хүссэн 31, газрын асуудлаар 52, мөнгөн тусламж хүссэн 25, бусад асуудлаар 144 өргөдөл, хүсэлт байна. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон эмчилгээний зардал, мөнгөн тусламж хүссэн 10 иргэнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.600.000 төгрөгийн буцалтгүй тусламж олголоо.

Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 7561 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 98,5  хувийг шийдвэрлэж, судлах шатанд буюу хугацаа болоогүй 108 өргөдөл, бусад байгууллагад шилжүүлсэн 47,  хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн 10 өргөдөл байна.  Хэлтэс, агентлагууд  нийт  6082  өргөдөл санал хүлээн авч 98,1 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр  (70440001) дамжуулж 312 санал, хүсэлт, өргөдөл гомдол ирүүлсний 213 өргөдлийг шийдвэрлэжээ.

2021 онд  иргэдээс гаргасан нийт 14245 өргөдлийн  97,3 хувь нь  хүсэлт, 2,1  хувь нь гомдол, 0,4 хувь  нь санал хэлбэртэй байна. Үүнээс 13131 иргэн бичгээр, 272 иргэн цахим хэлбэрээр,  538 иргэн утсаар, 23 иргэн Монгол улсын Засгийн газрын 11-11 төв болон 70440001 дугаараар, 279 иргэн  биечлэн уулзаж өргөдөл хүсэлт гаргажээ.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл  нийгмийн халамжийн чиглэлээр 2518 (17,6%), иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоо бүхий 1875 (13,1%),тусламж, дэмжлэг хүссэн 1797 (12,6%),   газартай холбоотой асуудлаар 1594 (11,1%), нийгмийн даатгалтай холбоо бүхий 1501 (10,5%), ажил хүссэн 724 (5%), байгууллагын дотоод асуудлаар 485 (3,4%), худалдаа үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл хүссэн 305 (2,1%),  бусад асуудлаар 3409 (23,9%) санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирүүлжээ.

 

2022-01-20 15:00:05