Зорилго чиг үүрэг
Төрийн удирдлагын хүрээнд:
- Тамгын газрын өдөр тутмын дотоод ажлыг гүйцэтгэх
- Аймгийн Засаг дарга, Тамгын газрын шийдвэрийг албажуулах, хадгалах, эмхлэн цэгцэлж байгууллагын архивт хүлээлгэн өгөх
- Төрийн байгууллагуудыг захиргааны удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх
- Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг судлан шийдвэрлэх, хэрэгжилтэнд хяналт тавих
- Тамгын газрын дэргэдэх “Нэг цонхны үйлчилгээ”-г хариуцан зохион байгуулах
- Иргэдээс аймгийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээг байгууллагуудаас хүлээн авч нэгтгэн боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх
- Боловсролын зээлийн сангаас зээл хүссэн иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж төгссөн төгсөгчид болон суралцагсдын зээл, тусламжийн гэрээнд сунгалт хийх, диплом авч олгох
- Төрийн дээд болон салбарын шагналд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах, санал бэлтгэх, холбогдох байгууллагад хүргүүлэх
- Аймгийн Засаг дарга, Тамгын газрын шагналд нэр дэвшигчийн материалыг хүлээн авч судлан шийдвэрлүүлэх, шагналын үйл ажиллагааг зохион байгуулах
- Аймгийн Засаг даргын зөвлөл, шуурхай зөвлөгөөний бэлтгэлийг хангах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах
- Тамгын газрын Үйл ажиллагааны хэтийн болон жилийн төлөвлөгөө, Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, тайланг нэгтгэн боловсруулах
- Тамгын газрын дотоод сүлжээг өргөтгөх, хэвийн ажиллагааг хангах, техник хангамж, программ хангамж, техникийн үйлчилгээ үзүүлэх, мэдээлэлд хандах эрхийн зохицуулалт хийх, ашиглалтад хяналт тавих
- Сумын Засаг дарга, тэдгээрийн ажлын албыг мэргэжил арга зүйн удирдлага, гарын авлага материалаар хангах
Хүний нөөцийн удирдлага:
- Хүний нөөцийн төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах
- Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Төрийн албан хаагчдын мэргэшлийн шалгалтын салбар комиссын дотоод ажлыг хариуцан гүйцэтгэх
- Төрийн албан хаагчийн тоо бүртгэл, хувийн хэргийг эрхлэн хөтлөх, баяжуулах, тэдгээртэй холбоотой мэдээ судалгааг гаргах, төрийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх
- Аймгийн төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланг нэгтгэн гаргах
- Ажлын байрны тодорхойлолт боловсруулах үйл ажиллагаанд мэргэшлийн зөвлөлгөө өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих , ажлын байрны шинжилгээ хийх
- Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх бэлтгэл ажлыг хангах
- Аймгийн төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлон, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах.
- Төрийн албаны мэргэшлийн шалгалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулан явуулах, дүн мэдээг нэгтгэн холбогдох газарт хүргүүлэх, нэр дэвшүүлэх
- Төрийн жинхэнэ албан хаагчдын зэрэг дэв, цалин хөлс, урамшуулал, сахилгын шийтгэлийн шийдвэрийн төсөл боловсруулах
- Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах
- Төрийн албан хаагчийн эрх үүрэг, сахилга, ёс зүйн хэм хэмжээ, төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх, дүгнэлт гаргах
- Төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, тайлан мэдээг нэгтгэн гаргах, Авилгатай тэмцэх газарт хүргүүлэх
- Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлхэд бодлого зохицуулалтаар хангах, үр дүнг үнэлж дүгнэх
- Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, зөвлөлгөө өгөх, мэргэшлийн дэмжлэг үзүүлэх, биелэлтийг хангуулах, тайлагнах
- Тамгын газрын хөдөлмөрийн дотоод харилцааг зохицуулах, хөдөлмөрийн дотоод журам боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох
Архив, албан хэрэг хөтлөлт:
- Тамгын газрын нууцын ажлыг эрхлэн гүйцэтгэх
- Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн ажлыг эрхлэн гүйцэтгэх
- Тамгын газрын архивын баримтыг ангилан цэгцэлж, данс бүртгэл үйлдэх, тоо бүртгэлд оруулах, архивын баримтын лавлагаа, мэдээллээр үйлчлэх, баримтын хуулбар олгох.
- Архивын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын найдвартай нөхцлийг бүрдүүлэх, нээлттэй байдлыг хангах
- Тамгын газраас гарч буй бичиг баримтын эхийг бичих, олшруулах.
- Тамгын газрын хэвлэмэл хуудсыг захиалах, нөөцлөх, түүний ашиглалтад хяналт тавих
Холбоо барих хаяг, ажлын цагийн хуваарь:
Хаяг |
Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон, Нутгийн удирдлагын ордон, Төрийн захиргааны, удирдлагын хэлтэс |
Утас |
70442034 |
Факс |
|
Веб |
https://bayanhongor.gov.mn/ |
И-мэйл |
|
Цагийн хуваарь |
Гараг |
Үдээс өмнө |
Үдээс хойно |
Даваа |
08:00 - 12:00 |
14:00 - 18:00 |
Мягмар |
08:00 - 12:00 |
14:00 - 18:00 |
Лхагва |
08:00 - 12:00 |
14:00 - 18:00 |
Пүрэв |
08:00 - 12:00 |
14:00 - 18:00 |
Баасан |
08:00 - 12:00 |
14:00 - 18:00 |
Бямба |
Амарна |
|
Ням |
Амарна |
|
2022-05-16 05:18:09