A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
  • 04 сарын 25, Пүрэв гараг
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
736 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын хөгжлийн бодлого, Засгын газрын хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэсэн аймгийн хөгжлийн бодлогын стратеги бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ, Тус хэлтэс нь үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа, аялал жуулчлал, өрхийн аж ахуй, жижиг бизнесийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтэц, хот байгуулалт, архитектур төлөвлөлт, газрын харилцаа байгаль орчин, хүнс  хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, газрын харилцаа зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

                                   Хэлтсийн зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа:

1. Улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын жагсаалтыг гарган холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

2. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, худалдаа үйлчилгээг нэмэгдүүлэх талаар баримтлах бодлого чиглэлийг боловсруулах, хэрэгжилтэнд  нь хяналт тавих, хангуулах,  хяналт шинжилгээ үнэлгээ хийх. 

3. Худалдаа үйлчилгээний үндсэн үзүүлэлтэнд судалгаа дүгнэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, Засаг даргыг мэдээллээр хангах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, салбарын төсөл төлөвлөгөөг хүлээн авах, нэгтгэн боловсруулах.

4. Худалдаа үйлчилгээний үндсэн үзүүлэлтэнд судалгаа дүгнэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, Засаг даргыг мэдээллээр хангах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, салбарын төсөл төлөвлөгөөг хүлээн авах, нэгтгэн боловсруулах.

5. Төрийн бус байгууллагуудтай хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хууль эрх зүй,  бизнесийн хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах.

6. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг сурталчлах,  бичил зээл, жижиг бизнесийг хөгжүүлэх, гадаадын болон орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран үзэсгэлэн, яармаг худалдаа зохион байгуулах.

7. Аялал жуулчлал, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэл, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулж, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, холбогдох аж ахуйн нэгжтэй хамтран  ажиллах.

8. Хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн талаар бодлого хөтөлбөр төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.

9. Дэд бүтэц, аялал жуулчлалын үндсэн үзүүлэлтэд судалгаа дүгнэлт хяналт шинжилгээ хийн  хэрэглэгчийг мэдээллээр хангах.

10. Аймгийн нутаг дэвсгэр дээр байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрах  эрүүл орчинг бүрдүүлэхэд чиглэсэн болон газрын харилцааны бодлого, чиглэлийг боловсруулан, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх.

11. Байгалийн баялагийн нөөцийн судалгааг явуулж ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр асуудал боловсруулан шийдвэрлүүлэх, байгаль орчин, газрын харилцааны асуудлаарх нэгдсэн мэдээлэл, тайланг бэлтгэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, байгаль орчны төлөв байдлын тайланг бэлтгэх.

12. Газрын тухай болон газар өмчлөлийн хуулийг сурталчлах, цаашид авах арга хэмжээ, журмыг тогтоолгох, газрын менежментийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газрын төлбөрийн хэмжээг тогтоолгох, хэрэгжилтийг хангуулах.

13. Байгаль орчны менежментийн чадавхийг бэхжүүлэх, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог хангах, орон нутагт хэрэгжүүлсэн байгаль орчны үйл ажиллагааны мэдээллийн сан тайланг гаргуулж, дүгнэлт хийх.

14. Үйлдвэр, аж ахуйн газрын байгаль хамгаалах төлөвлөгөөг хянах, биелэлтийг хангуулах, үр дүнг тооцох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах.

15. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалан эрхлэх хадлан, бэлчээр, тариалангийн талбайг зохистой ашиглах, орон нутагт хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаархи аймгийн бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих

16. Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар төсөл хөтөлбөр боловсрүулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих.

17. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, хоршоо фермерийн аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, гадаад дотоодын зээл тусламж төсөлд хамруулах, ХАА-н үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй арга технологийг судлан нийтийн хүртээл болгох.

18. Мал амьтныг халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд хяналт тавих.

19. Мал хамгаалах, тэжээлийн фондыг бэхжүүлэх, худаг уст цэг шинээр гаргах, эвдэрсэн худгийг шинээр засварлах ажлыг зохион байгуулж, аж ахуйн нэгж иргэдийн санал, санаачилгыг дэмжих.

20. Сумдын мал үржлийн ажилд хяналт тавьж мэргэжил арга зүйн удирдлага бодлогын удирдамжаар хангах.

21. Ган, цөлжилт, бэлчээрийн доройтол, хомсдолд үнэлэлт өгөх, бэлчээрийг  зохистой ашиглах талаар тухайн шатны ИТХ, Засаг даргын шийдвэр гаргахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх.

22. Хүнсний зах болон мах боловсруулах үйлдвэрүүдийн дэргэдэх лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавих, чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авах.

23. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах

Холбоо барих хаяг, ажлын цагийн хуваарь:

Гараг

Үдээс өмнө

Үдээс хойно

Даваа

09:00 – 13:00

14:00 – 18:00

Мягмар

09:00 – 13:00

14:00 – 18:00

Лхагва

09:00 – 13:00

14:00 – 18:00

Пүрэв

09:00 – 13:00

14:00 – 18:00

Баасан

09:00 – 13:00

14:00 – 18:00

Бямба

Амарна.

 

Ням

Амарна.

 

 

 

 

2022-09-16 16:27:34