• 03 сарын 28, Пүрэв гараг
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ 7 АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
1280 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын 7 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү Баянхонгор аймаг, Удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

Бүртгэл: 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ. (Баримт бичгийн бүрэн гүйцэт, үнэн зөв байдлыг бүртгүүлэгч хариуцна)

Цахимаар бүртгүүлэх баримт бичиг:

- Төрийн албан хаагчийн анкет; (шууд бөглөнө)

- Иргэний үнэмлэхийн хуулбар; (хуулбарыг хавсаргана)

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; (1 PDF файл болгож хавсаргана)

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; (1 PDF файл болгож хавсаргана)

- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа; (1 PDF файл болгож хавсаргана)

- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; (анкет хэсэгт татаж оруулна)

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. (хуулбарыг хавсаргана)

- Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia системээс татан авах/; (хуулбарыг хавсаргана.)

- Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; (1 PDF файл болгож хавсаргана)

- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; (хуулбарыг хавсаргана)

- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; (1-3 PDF файл болгож хавсаргана)

- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia системээс татан авах/. (хуулбарыг хавсаргана)

Шалгалт: 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт болно.

2022-10-24 09:10:45