• 04 сарын 25, Пүрэв гараг
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН 6 ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
689 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг тус тус үндэслэн төрийн үйлчилгээний байгууллагын 6 удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. Зарын дэлгэрэнгүйг үзнэ үү

Бүртгэл: 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ. (Баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бүртгүүлэгч хариуцна)

Цахимаар ирүүлэх баримт бичиг:

- Төрийн албан хаагчийн анкет;

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;

- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

- Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр;

- Төрийн албанд ажилласан жил тооцох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар.

Шалгалт: 2022 оны 11 дүгээр сарын 21 өдрийн 09:00 цагаас хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт болно.

2022-10-24 09:58:55