• 11 сарын 21, Пүрэв гараг
ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН БАЯНХОНГОР АЙМГААС БНХАУ-ЫН ГАНЬСҮ МУЖИЙН ЛАНЖОУ ХОТОД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
267 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Баянхонгор аймаг БНХАУ-ын Ганьсү мужтай хоёр талын нөхөрсөг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан.

Энэ хүрээнд орон нутгийн 10 оюутныг тус мужийн Ланжоу хотын Ланжоугийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар хэлэлцэн тохирсон. Манай оюутнууд өвлийн амралтаараа орон нутагтаа ирсэн байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оюутнуудыг хүлээн авч уулзлаа.

    Аймгийн удирдлага сурах орчин, хоол, хичээлийн бусад цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж зэрэг өргөн хүрээнд нээлттэй ярилцлагыг хүүхдүүдтэй өрнүүллээ. Оюутнуудын хувьд сурахад ямар нэгэн хүндрэл, бэрхшээлтэй зүйл байхгүй бөгөөд сургалтын орчин сайтайг дурьдаж байлаа. Мөн тэд Хятад хэлний эхний 3 түвшний буюу суурь түвшний шалгалтаа бүгд амжилттай өгсөн байна.

Манай оюутнууд

1.Олон улсын эдийн засаг ба худалдаа - 1

2.Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер -1

3.Дулаан ба цахилгаан эрчим хүчний инженер-1

4.Санхүүгийн менежмент - 3

5.Мэдээллийн технологи – 3

6.Архитектор – 1 мэргэжлээр тус тус 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа юм.

Мэдээллийг Facebook пэйж хуудсаас авах боломжтой. 

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ

2024-01-24 10:51:44