• 11 сарын 23, Бямба гараг
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД 18-25 НАСНЫ ЗАЛУУСЫГ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
91 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутагт эрэлт хэрэгцээтэй /барилга, зам/ мэргэжлээр Баянхонгор аймаг Холбооны Бүгд Найрамдах Герман улсад хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхээр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан “Үйлсийн зам” ХХК-ийн захирал И.Гэрэлмаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Үйлсийн зам” ХХК нь тус улсад барилга, замын чиглэлээр 18-25 насны залуусыг сургах, ажлын байраар хангах хүрээнд хэлний бэлтгэл, сургууль, цагийн ажилд зуучлах, материал бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хариуцах бол аймгийн Засаг даргын хувь дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцсон юм.

2024-06-04 18:00:00