• 12 сарын 05, Мягмар гараг
Хууль, эрх зүйн хэлтэс
490 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зорилго, чиг үүрэг

Хууль, эрх зүйн хэлтэс нь нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг аймгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулахын зэрэгцээ төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Архивын тасгийн үндсэн зорилго нь аймгийн ард иргэд, албан байгууллагын оюуны үнэт өв, түүх соёлын дурсгалт зүйл, болох түүхийн дахин давтагдашгүй эрдэнэсийн сан болсон архивын баримт, эх сурвалжийг бүрэн бүтнээр нь өвлүүлэх, архивын баримтын хадгалалт хамгаалалт ,ашиглалт, нөхөн баяжуулалт, мэдээлэл лавлагааны ажлыг дэлхийн хөгжингүй орнуудын стандарт жишигт хүргэж, архив, төрийн албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлнэ.


Хууль зүйн хэлтсийн гол зорилт нь:
•    Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах, сум, агентлагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
•    Аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах;
•   Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах;
•    Орон нутгийн төрийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.


 Архивын тасгийн гол зорилт нь:
•    Аймгийн архивын тасгийн материаллаг баазыг бэхжүүлэх, архивын баримтыг цахим санд оруулж “Цахим архив”-ыг шинээр бий болгож, “Онлайн” сүлжээнд холбож, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах,
•    Архивын нөхөн бүрдүүлэлтийг чанарын шинэ шатанд гаргаж, иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээний үнэнч шударга, хөнгөн шуурхай байдлыг сайжруулах                                                                     

ХЭЗХ-ийн бүтэц

 

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 
Д.Сарангарав

Утас: 70444082

Төрийн архивын тасгийн дарга 

В.Эрдэнэчимэг

Утас:70444019, 88285929

Хууль тогтоомжийн системчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн
Д.Отгонтөгс


Утас:80043003

Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ж.Лхамдулам


                      Утас: 89997921

   

Үндэсний хөтөлбөр, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

С.Сэржготов

Утас: 89545469

Сан хөмрөг,  тоо бүртгэл хариуцсан фондч

Б.Оюунтуяа

Утас:80440072

Лавлагаа мэдээллийн ажлын хэсэг хариуцсан ахлах архивч

Т.Ууганцэцэг

Утас:88080438

 

 

  Холбоо барих хаяг, ажлын цагийн хуваарь:

Хаяг Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон, Нутгийн удирдлагын ордон, Хууль, эрх зүйн хэлтэс
Утас 70444082
Факс  
Веб https://bayanhongor.gov.mn/
И-мэйл  

 

 

Цагийн хуваарь
Гараг Үдээс өмнө Үдээс хойно
Даваа 08:00 - 12:00 14:00 - 18:00
Мягмар 08:00 - 12:00 14:00 - 18:00
Лхагва 08:00 - 12:00 14:00 - 18:00
Пүрэв 08:00 - 12:00 14:00 - 18:00
Баасан 08:00 - 12:00 14:00 - 18:00
Бямба Амарна  
Ням Амарна  

2022-05-16 08:50:24