A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Өлзийт суманд хэрэгжиж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн гүйцэтгэлтэй танилцлаа
  • 03 сарын 29, Баасан гараг
Өлзийт суманд хэрэгжиж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн гүйцэтгэлтэй танилцлаа
127 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймгийн Өлзийт суманд 2020-2021 онд хэрэгжсэн “Сумын төвийн шинэчлэл” төслийн нээлт 10 дугаар сарын 31-нд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Өлзийт сумын удирдлага, иргэд оролцов.

Улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн өртгөөр 2020-2021 оны хугацаанд тус суманд хэрэгжсэн иргэдийн оролцоотой “Сумын төвийн шинэчлэл" төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бурхан хясаат” ХХК энэ хугацаанд ажиллажээ.

Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Өлзийт суманд

-Усан сан: 60м3-ын хүчин чадал бүхий цэвэр усны банк,

-10х12м хэмжээтэй тоосгон барилга,

-Цэвэрлэх байгууламж - хоногт 50м3 хүчин чадал бүхий 3,6м х 11,4 хэмжээтэй ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төмөр бетон танк, сендвичэн барилга,

-Гадна дулаан хангамж- 865 урт метр сувагт ф32 бүхий 150 мм голчтой 1730 метр ган хоолой

-Гадна ус хангамж - Дулааны сувагт ф32 бүхий 100мм голч той 888 метр урт цайрдсан ган хоолой

-Ариутгах татуурга: ф160-250мм голч бүхий 2158,4 метр урт хуванцар хоолой

-Гадна цахилгаан: 55 метр урт кабель, нийт 900 метр урт СИП кабель

-Ариун цэврийн өрөөний засвар: нийт 57,1 кв талбай бүхий одоо байгаа сургууль цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн өрөөнүүдийн засвар

-Тохижилт, ногоон байгууламж: нийт 0,9 га талбайн мод бут зүлэг, явган зам, талбай, тоглоомын талбай, хайс хашаа, сүүдрэвч гэрэлтүүлэг,

-Авто зам: 0.8 км-ийн урттай, 6 метрийн өргөнтэй асфальт замын ажлыг тус тус хийж, улсын комисс хүлээж авснаар ийнхүү албан ёсны нээлтээ хийв.

Уг төсөл Өлзийт суманд хэрэгжсэнээрээ сургууль, цэцэрлэг дотуур байр болон бусад төрийн үйлчилгээний байгууллагууд дэд бүтэцтэй холбогдсоны зэрэгцээ гэр хорооллын 14 өрх бүрэн дэд бүтэцтэй болж, 8 өрх дулааны шугамд холбогдоод байна.

Төвлөрлийг сааруулах, иргэдийг байгаа орчиндоо тохь тухтай амьдрах нөхцөлөөр хангах зорилготой уг төсөл 2021-2022 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут суманд үргэлжлэн хэрэгжиж байна.

 
uploads/news/8nbcohpGShD1BjRva4VRdFCffU9cixREdiiuz2z9.bin

2021-11-02 01:10:46