A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

ОЛОН УЛСЫН СТАНТАРТАД НИЙЦСЭН “ХӨЛ БӨМБӨГИЙН МИНИ ТАЛБАЙ” ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
  • 04 сарын 27, Бямба гараг
ОЛОН УЛСЫН СТАНТАРТАД НИЙЦСЭН “ХӨЛ БӨМБӨГИЙН МИНИ ТАЛБАЙ” ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр  (2021.11.02)  "Огтонотой булаг " төслийн спортын бүсэд олон улсын стандартад нийцсэн “Хөл бөмбөгийн мини талбай”  хонгор нутгийнхандаа үүдээ нээлээ.Энэхүү талбайн нээлтийн ёслолд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатараар ахлуулсан  бүрэн бүрэлдэхүүн,  Эрчим хүчний  Дэд сайд, аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн М.Баярмагнай, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Оюунбаатар, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, аймгийн Хөл бөмбөгийн холбооны бүрэлдэхүүн, гурван үеийн тамирчдын төлөөлөл, хөл бөмбөгийн спортын мастер, ахмад тамирчин Л.Шархүү, Баянхонгор сумын хөл бөмбөгийн спорт сонирхогч иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Баянхонгор аймагт амжилттай хэрэгжиж буй ОУ-ын Хөл бөмбөгийн холбооны "Солидарити" төслийн хүрээнд аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн, Хонгор нутгийн унаган хүү, Эрчим хүчний яамны дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнайгийн санаачлагаар “Дэрэн” ХХК-ний хамт олон дээрх талбайн  байгуулалтыг гүйцэтгэжээ. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус холбооны хөгжилд зориулан 10 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.

Нээлтийн ёслолын үеэр  Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн зүгээс аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга,  Хөл бөмбөгийн холбооны тэргүүн, ахмад багш, спортын мастер Л.Шархүү нарт өөрсдийнх нь нэртэй  7,11, 10 дугаартай өмсгөлийг дурсгал болгов.  Мөн аймгийн Хөл бөмбөгийн холбоонд хувцас, хэрэгсэл гардууллаа.

Ташрамд дуулгахад сүүлийн жилүүдэд Баянхонгор аймагт төрөл бүрийн спорт хөгжих орчин нөхцөл бүрдэж байгааг аймгийн хэмжээнд спортын 30 шахам заал үйл ажиллагаа тогтмол явуулж,  "Чандмань- Баянхонгор", Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд, ЕБС-ын бүхий л сургууль орчин үеийн шаардлага хангасан спорт заалтай болсон зэргээс харж болох юм.

2021-11-02 08:12:12