A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

"НОМГОН" СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО
  • 04 сарын 25, Пүрэв гараг
"НОМГОН" СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО
178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/19/2021  Монгол Улсын Гавьяат багш Намжилын Биндэръяагийн нэрэмжит Номгон ахлах сургууль түүхт 60 жилийн ойгоо 440 хүүхдийн хичээлийн шинэ байртайгаар угтаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

1962 онд 4 багш, 5 ажилтан, 125 сурагчтайгаар 4 эсгий гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургуулийн хичээлийн шинэ байрны анхны хонхыг Ардын Боловсролын Тэргүүний ажилтан, бага ангийн багш Т.Амгалан, бага ангийн багш Э.Баасанбат, 1б ангийн сурагч Х.Чинхүслэн нар дуугаргав.

Шинэ сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Г.Энхбаяр, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Наранбаяр, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ИТХ-ын дарга М.Насанбат, Боловсролын газрын дарга Ц.Энхтөр болон Монгол Улсын Гавьяат багш С.Луумаа,  Г.Түнтгэр, Ш.Чимгээ, ахмад багш М.Долгорсүрэн, н.Цэрэнням нарын хүндэт зочид, сургуулийн захирал Л.Сарангэрэл, багш, хамт олон, сурагчид оролцсон юм.

Улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсвөөр орон нутгийн “Эх бүрдэн” ХХК Номгон сургуулийн өргөтгөл 440 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажлыг 2020 оны зургадугаар сард эхлүүлж, 2021 оны 11 дүгээр сард ийнхүү ашиглалтад оруулж байна.

Хичээлийн шинэ байр  51х24м, 30х15м хэмжээтэй хоёр блок хэсэгтэй гурван давхар барилга бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн цайны газар, спорт заал зэргээр нийт 23 анги кабинеттай. Шинэ сургууль анги танхимынхаа бүрэн тоног төхөөрөмж, гал тогооны 2 ээлжийн тоног төхөөрөмжийг (нийт 160 сая төгрөгийн өртөг бүхий) БШУЯ-наас тун удахгүй хүлээж авах аж.

Сонирхуулахад, Тус сургуулиас Ардын багш Г.Лхахүү, Монгол Улсын Гавьяат багш Н.Биндэръяа, Б.Амгалан, Н.Бавуужав, Ш.Чимгээ, Ц.Энэбиш, С.Луумаа, Г.Содном, Г.Түнтгэр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана нарын зэрэг олон алдартан төрөн гарчээ.

 

2021-11-22 07:28:58