A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Ерөнхий боловсролын дөрвөн сургуульд ус цэвэршүүлэгч хүлээлгэн өглөө
  • 04 сарын 26, Баасан гараг
Ерөнхий боловсролын дөрвөн сургуульд ус цэвэршүүлэгч хүлээлгэн өглөө
174 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/26/2021 "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн үйлчилгээ" төслөөс Эрдэм сургууль, Спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал бага сургуулиудын ариун цэврийн өрөөг засварлаж, тохижуулснаар хүүхдэд ээлтэй, стандартад нийцсэн ариун цэврийн өрөөтэй болоод байна.

Тэгвэл Номгон, Эрдэм, Эрдэнэмандал болон Бууцагаан сумын сургуульд хүүхэд бүр нэг литрээс доошгүй цэвэр ус уух боломжийг бүрдүүлж 18.6 сая төгрөгийн халуун, хүйтэн ус цэвэршүүлэгч 20 иж бүрдэл, гал тогооны цорготой зургаан давхар шүүлтүүр 5 иж бүрдлийг тус тус олголоо. Ус цэвэршүүлэгчийг Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал сургуулиудад хүлээлгэн өгөв.  

Тодруулбал, Номгон сургууль 3 иж бүрдэл ус цэвэршүүлэгч, 1 иж бүрдэл цорготой шүүлтүүр, Эрдэм сургууль 6 иж бүрдэл ус цэвэршүүлэгч, 1 иж бүрдэл цорготой шүүлтүүр, Эрдэнэмандал сургууль 2 иж бүрдэл ус цэвэршүүлэгч, 2 иж бүрдэл цорготой шүүлтүүр, Бууцагааны сургууль 4 иж бүрдэл ус цэвэршүүлэгч, 1 иж бүрдэл цорготой шүүлтүүртэй болж байна.

Сонирхуулахад, Ус хангамж, ариун цэврийн өрөөний орчин нөхцөл бүрдсэн дээрх сургуулиудад “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал” сарын аяныг энэ сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 29-ний хооронд зарлаж байгаа аж.

Тус аяны зорилго нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дахь буюу “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах”, БСУШУ-ны сайд, ЭМ-ийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/253/251/173 тоот тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-ын 1.1.1 буюу ундны ус нь үндэсний стандартыг хангасан байна, 1.1.4 буюу сургууль, цэцэрлэгт хүүхэд бүр 1 литрээс доошгүй усны цэвэр ус уух боломжоор хангагдсан байх, 2.1.2. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон, хүүхдэд ээлтэй байх гэсэн заалтуудыг сургуулиудад хэрэгжүүлж, "Ковид -19" халдварт өвчнийг бууруулах юм.

2021-11-29 00:55:28