A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Галуут сум соёлын ордноо ашиглалтад орууллаа
  • 04 сарын 20, Бямба гараг
Галуут сум соёлын ордноо ашиглалтад орууллаа
206 ХҮН ҮЗСЭН БАЙНА

17/12/2021 Баянхонгор аймгийн Галуут суманд улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн төсвөөр 240 хүний суудалтай Соёлын ордон барьж, ашиглалтад орууллаа. Тус сум соёл олон нийтийн үйл ажиллагаагаа олон жилийн турш  спорт зааланд зохион байгуулдаг байсан бол ийнхүү зориулалтын ордонтой болж байна.

Ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах, соёл гэгээрлийн үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтийн зөв хандлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус ордныг барьж байгуулжээ.

Соёлын ордны нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаяр, Д.Батболд, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа  Б.Оюутболд, Галуут сумын  ИТХ-ын дарга Е.Эрболд, Засаг дарга А.Батбаяр болон тус сумын иргэд, хүүхэд залуус, Баянхонгор аймгийн Соёлын хэлтэс, Хөгжимт драмын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, "Техник технологи шинэ тутам хөгжиж, хүүхэд залуусын соёл гэгээрлийн хэрэгцээ өдөр бүр өсөн нэмэгдэж буй энэ цаг хугацаанд Галуутынхан зориулалтын орчинд хөгжих, эвсэх, гэгээн сайханд шимтэх, суралцах бүрэн дүүрэн бололцоотой болж буйд баяртай байна” гээд Соёлын төвийн хамт олонд нэг сая төгрөг гардууллаа. Мөн үеэр тус ордны бүжиг ангийг тохижуулахад тус сумын Ахмадын холбоо нэг сая төгрөг хандивлахаа илэрхийлэв.

 

2022-01-06 01:48:34