• 05 сарын 20, Даваа гараг
ЯВГАН ЗАМ, ЭКО ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
123 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Баянхонгор Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ нь явган зам, эко хавтангийн үйлдвэртэй болоод байна.
Тус газрын Тохижилт Үйлчилгээ Техникийн албаны ажилчид нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс үйлдвэрийн техник хэрэгслийг угсарч, суурилуулах, тохиргоо зэргийг хийн үйлдвэрлэлээ бүрэн ажиллаж эхлэх хүртэл өөрсдийн нөөц боломжоо дайчилан ажиллаж байсан юм.
Тэгвэл / 2021.06.25 / үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч , бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байна.
Тус хамт олон стандартад нийцсэн гадна тохижилтын өнгөтэй, өнгөгүй явган замын хавтан, бродюр, эко хавтан үйлдвэрлэж хонгор нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтыг багасгах, тав тухтай орчин нөхцлийг бий болгон ажиллах юм.
Дээрх үйлдвэрлэл нь баруун аймгууд руу явах зам дагуух кемп дээр байрлаж байна. Кемпийг Баянхонгор тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын харъяанд шилжүүлснээр харуул хамгаалалтыг сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээг хийж, тохижуулан үйлдвэрлэл үйлчилгээ явуулж эхлээд байна.

2021-07-26 05:36:49