• 05 сарын 20, Даваа гараг
Усан бассейн, спорт цогцолборын барилгын гүйцэтгэл 70 хувьтай болжээ
163 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхэд залуусын хөгжил, оролцоо, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор нийт 8,7 тэрбум төгрөгийн төсөв бүхий Усан бассейн, спорт цогцолборын барилга манай аймагт баригдаж буй. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар тус барилгын ажил 2014 онд эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас тав шахам жил зогсонги байдалд орж, 2019 оноос үргэлжлүүлэн хийж байна.
 
Өнөөдрийн байдлаар хоёр давхар барилгын гаднах зам талбай, гэрэлтүүлгийг хийж дууссан ба гүйцэтгэл нь 70 хувьд хүрсэн. Үргэлжлүүлэн гадна, дотор заслын ажлыг зэрэг хийж байгаа тухайгаа УИХ-ын дарга болон бусад албаны төлөөллийг барилгын ажлын явцтай танилцах үеэр Ерөнхий гүйцэтгэгч "R&B" ХХК-ийн захирал П.Рэнцэнпэлжээ тайлбарласан юм. Мөн усан бассейн, спортын цогцолборын барилгыг ирэх оны гурав дугаар сар гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-11-01 07:44:25