• 05 сарын 20, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ ЭНЭ ОНД ӨВЛИЙН 4 ХҮЛЭМЖ АШИГЛАЛТАД ОРНО
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг 2023 онд хүлэмжийн аж ахуйдаа дорвитой өөрчлөлт гарган ажиллаж зун, өвлийн хүлэмжийг цогцоор нь байгуулж байгаа юм.

Хөдөө аж ахуйн кластер, Ногоон шим төслүүдийн хүрээнд Баянхонгор аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн ширхэг өвлийн хүлэмж баригдаж байна.

Тус бүр нь 1000м кв дээрх өвлийн хүлэмжийн гүйцэтгэл 85 орчим хувьтай үргэлжилж байна. Улмаар ирэх 12 сард ашиглалтад орох болно.

Эргэн сануулахад энэ хавар зуны 100 ширхэг хүлэмжийг Түйн гол дагуу нэг дор байгуулан иргэдэд тодорхой нөхцлөөр олгосон билээ.

 

2023-11-02 00:00:00