• 05 сарын 20, Даваа гараг
АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ТУРШ ҮРГЭЛЖЛЭХ “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯН БАЯНХОНГОР АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
113 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аян соёлын Соёлын засаглал ба Эрхзүйн шинэчлэл, Бүтээлч байдал ба Мэдлэг, туршлага, Соёлын хүртээмж ба Хөрөнгө оруулалт, Дижитал шилжилт ба Шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. 

Арван нэгдүгээр сарын турш  Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, арга хэмжээ, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг аяны хүрээнд хэрэгжүүлнэ.

Баянхонгор аймгийн хэмжээнд соёл, урлагийн 97 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо.

Иймд 11 дүгээр сарын туршид үргэлжлэх соёлын хөтөлбөр арга хэмжээнд идэвхтэй оролцож соёлын бүтээлч ажлууд, бүтээлч үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.

2023-11-01 00:00:00