• 05 сарын 20, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ АЙМГИЙН ИТХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
112 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ АЙМГИЙН ИТХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Долгорсүрэнгийн Мөнхсайхан Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д "аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу 2024 оны төсвийн төслийг боловсруулж, өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эрдэнээгийн Энхбатад өргөн мэдүүллээ.

2024 оны төсвийн төслийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит ХVII хуралдаанаар хэлэлцэн батална.

 

2023-11-24 14:00:00