• 05 сарын 20, Даваа гараг
“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” ТӨСЛИЙН БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
72 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” ТӨСЛИЙН БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөл 2019 оны 5 сараас эхлэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт хэрэгжиж байна.

Төслийн баг Баянхонгор аймгийн Засаг дарга /төслийн удирдах хорооны гишүүн/ Д.Мөнхсайхантай уулзаж, төсөл болон орон нутгийн хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, бий болсон сайн туршлагуудыг цаашид хадгалан авч явах, төсөл хэрэгжих үлдсэн 2 жилийн хугацааны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад: НҮБ-ын Хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнэбат, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн үндэсний зохицуулагч Б.Эрдэнэбилэг, төслийн мэргэжилтэн Т.Энэрэл, санхүүгийн ажилтан А.Цэцэгдарь, төслийн аймгийн зохицуулагч Ч.Оюунчимэг болон аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, ХХААГ-ын дарга У.Балжинням, Сум дундын Ойн ангийн дарга н.Дэлгэрдалай, ГХБХБГ-ын газрын удирдлагын хэлтсийн дарга А.Цэцэнбилэг, БОАЖГ-ын мэргэжилтэн Ш.Энхбилэг нар оролцлоо.

Уулзалтаар төслийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаануудаас:

• Бөөнцагаан нуурыг улсын тусгай хамгаалалтад хамруулах;

• Заган ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг 1000 га талбайд гүйцэтгэх;

• Говийн бүсэд явуулын мал нядалгааны цехийг хувийн хэвшилд түшиглэн ажиллуулах

• Хурга махлуулах ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх;

• Байгальд ээлтэй малчин болзлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

2023-11-28 16:00:00