• 05 сарын 20, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ УУЛ УУРХАЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИЛДЭГ ТӨСЛҮҮДИЙН ТУРШЛАГАТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАХААР КАНАД УЛСЫГ ЗОРИЛОО
59 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ УУЛ УУРХАЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИЛДЭГ ТӨСЛҮҮДИЙН ТУРШЛАГАТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАХААР КАНАД УЛСЫГ ЗОРИЛОО

Тодруулбал, Эрдэнэ Ресурс, БОАЖЯ, МУУҮА хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай уул уурхайн чиглэлээр Монгол Улсын Тусгай хамгаалалттай бүс нутгийн долоон байгаль хамгаалагч Канад улсын Онтарио мужид сургалтанд хамрагдаж байна. Үүнд Баянхонгор аймаг, Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчдын төлөөлөл мөн багтжээ.

Энэхүү ажил нь Эрдэнэ Ресурс компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран хэрэгжүүлж байгаа “Баялгийн тогтвортой удирдлага ба байгаль орчны менежментийн хөтөлбөр”-ийн хүрээнд явагдаж байгаа аж.

Канад улс нь уул уурхай, эрдсийн олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд хариуцлагатай уул уурхайн жишиг туршлага арвинтай гэж тооцогддог бөгөөд

Монголын байгаль хамгаалагчид тус улсын иргэд, олон нийттэй хамтарч хэрэгжүүлсэн уул уурхай, байгаль орчны шилдэг төслүүдийн туршлагатай газар дээр нь танилцаж, бодит ойлголт мэдээлэл авч байна.

2023-11-28 17:00:00