• 05 сарын 20, Даваа гараг
БАТЛАН ХАМГААЛАХЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ДАГУУ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
81 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАТЛАН ХАМГААЛАХЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ДАГУУ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын 2023 оны А/577 захирамжийн дагуу Хас банк, Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Номундалай цогцолбор сургууль, Биеийн тамир спортын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, "Баянхонгор-Эрчим хүч" ЦТХХК, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжилзүйн төв зэрэг нийт 12 байгууллагад Батлан хамгаалахын хууль тогтоомжийн хэрэгжилтийн дагуу хяналт, шалгалтыг 18-50 насны бэлтгэл үүрэгтнүүдийн цэргийн үүргийн биелэлтийг шалган туслах ажлыг томилогдсон комисс зохион байгуулж явууллаа. Тус хяналт, шалгалтын ажилд нийт 12 байгууллага, аж ахуйн нэгжийн 18-50 насны 165 ажилтан, албан хаагч хамрагдлаа.

ЦЭРГИЙН ШТАБ

2023-11-28 16:00:00