• 05 сарын 20, Даваа гараг
ДУЛААНЫ СТАНЦ УГСРАЛТЫН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 90 ГАРУЙ ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
83 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ДУЛААНЫ СТАНЦ УГСРАЛТЫН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 90 ГАРУЙ ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Байгальд ээлтэй технологи буюу утааг 99 хувь шатаах, 30 гкал хүчин чадал бүхий дулааны станц байгуулах ажлыг Баянхонгор аймагт 2022 онд эхлүүлж байсан бол гүйцэтгэл жил бүрийн төлөвлөлтийн хүрээндээ амжилттай хэрэгжиж ирлээ.

2023 оны төлөвлөгөөг 90 гаруй хувийн биелэлтэд хүргэн Дулааны станц угсралтын ажлыг амжилттай үргэлжлүүлж байна.

Энэ оны төлөвлөлтийн хүрээнд,

1. Үндсэн барилгын ган карказын нэгдүгээр үеийн угсралтын ажил дууссан. Мөн хоёр болон гурав дугаар үеийг газар холбож бэлтгэв.

2. Конивейер-2 суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалт нягтруулгыг хийв.

3. Бутлуурын барилгын суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалт нягтруулгыг хийв.

4. Конивейер-1 суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалт нягтруулгыг хийв.

5. Нүүрс хүлээн авах барилгын төмөр бетон хийцийн ажил бүрэн дуусаж, зоорийн давхарын ус тусгаарлалтыг хийж, буцаан булалт нягтруулгыг хийв.

6. Нүүрс хүлээн авах барилгын автопандусын түшиц хананы ажил дуусаж, буцаан булалт хийгдэв.

7. Утаа сорогчийн барилгын суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалт нягтруулгын ажил хийгдэв

8. Цахилгааны барилгын суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалт нягтруулгыг хийж, төмөр бетон каркас, дээврийн бетоны ажлуудыг дуусгав.

9. Харуулын байрны суурийн ажил дуусаж, буцаан булалт нягтруулгыг хийж, өрлөг болон дээврийн цутгалтын ажлыг хийж дуусгав.

10. Зуух 1,2,3 халах гадаргуугийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж ,өвөлжилтийн бэлтгэл хангав.

11. Талбайн өвөлжилтийн бэлтгэлийг тус тус хангажээ.

Ингэснээр энэ онд хийгдэх нийт төлөвлөлтийн ажил 90 гаруй хувийн биелэлттэй Баянхонгор аймагт үргэлжилж байгааг төслийн гүйцэтгэгч талаас мэдээллээ.

2023-11-30 17:00:00