• 05 сарын 20, Даваа гараг
ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль БНХАУ-ын Гансу мужийн “Жьючюань мэргэжлийн техникийн коллеж” -той хамтран ажиллах гэрээ байгууллаа.
37 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль БНХАУ-ын Гансу мужийн “Жьючюань мэргэжлийн техникийн коллеж” -той хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2023.11.28-ны өдөр Жьючюань мэргэжлийн техникийн коллежийн захирал И Жи жюнь, ХААИС-Баянхонгор салбар сургуулийн захирал Б.хишигбаяр нар гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлэв. Дээрх ажлын хүрээнд МАА, ГАЗАР ТАРИАЛАН, ТЕХНИК ТЕХНОЛОГИ зэрэг мэргэжлээр багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн харилцан туршлага судлах, сургалт, дадлага ажлуудыг зохион байгуулна.

Жьючюань мэргэжлийн техникийн коллеж нь 73 мэргэжлээр оюутан бэлтгэдэг 15000 оюутантай Хятад улсын боловсролын салбарын тэргүүлэх чиглэлийн коллеж бөгөөд ХААИС-Баянхонгор салбар сургуулийн багш, оюутнуудын хувьд хүссэн чиглэлээрээ урт болон богино хугацаанд БНХАУ-д өөрийн биеэр суралцах боломж бүхий томоохон үүд хаалга нээгдэж байгаа юм.

2023-11-30 17:00:00