• 11 сарын 22, Баасан гараг
“Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалт боллоо
262 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2022.06.21) Баянхонгор хотноо “Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалт Тэмүжин театрт эхэллээ. Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж буй сургалтыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга буюу ТАЗ-ийн Салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал нар үг хэлэв.

Удирдах болон гүйцэтгэх түвшинд ажиллаж байгаа албан хаагчдын зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэх зэрэг мэдлэг, мэдээлэл олгох зорилго бүхий тус сургалтад аймгийн нийт төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх түвшний албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид гэх мэт 200 хүн оролцож байна.

2022-06-21 10:34:12