• 11 сарын 22, Баасан гараг
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
750 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2022.06.21) Баянхонгор хотноо “Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалтыг Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг Баянхонгор аймагт ажиллах хугацаандаа Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийж, Монголын татварын алба нь иргэдэд татварын үйлчилгээг цаг хугацаа, орон зай үл хамааран цахим болон ажлын байранд түргэн шуурхай, цогц хүртээмжтэй байдлаар хүргэж, үйлчилж байгааг сайшааж, Баянхонгор аймгийн Татварын хэлтэс нь улсад жишиг болохуйц цахим үйлчилгээ, орчин нөхцөл, стандарт бүрдүүлж ажиллаж байгааг онцлон тэмдэглээд, албан хаагчдад ажлын амжилт хүслээ.

2022-06-21 19:20:55