• 11 сарын 21, Пүрэв гараг
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг сайн туршлага болгоно
346 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жендэрийн үндэсний хорооноос Баянхонгор аймгийн Татварын хэлтсийг "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг цогцлоон ажиллаж байгаа Сайн туршлага" хэмээн онцолжээ. 

Баянхонгор аймгийн Татварын хэлтэс 2020 онд Татварын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн загвар, шийдэл бүхий шинэ оффисын шинэ барилгатай болсон байна. Харин барилгын дотоод тохижилтын ажлыг албан хаагчид өөрсдийн хүч хөдөлмөрөөр гүйцэтгэжээ.

Тодруулбал, Тус хамт олон барилгын ажлын явцад Угтах үйлчилгээний хэсэг, Cургалт, мэдээллийн төв, Хүндэтгэлийн танхим, Хүүхэд саатуулах өрөөний тохижилтыг дотоод нөөц, боломждоо тулгуурлан хийж гүйцэтгэсэн байна. Мөн байрны В1 давхар албан хаагчдын бие бялдрын хөгжил, эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “TAX-GYМ” фитнес клуб нээж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулжээ. Албан хаагчид тэнд бэлтгэл сургууль хийх бүрэн боломжтойгоос гадна хувцас солих өрөө, душ, 00 өрөө зэргийг тохижуулсан байна. Мөн тус зааланд ширээний теннисний ширээ, дартс зэргийг байршуулсан ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангажээ.

Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, "Бусад орон нутаг албан байгууллагад сайн туршлага болохуйц  жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны төлөвлөлтийг цогцлоон бүтээсэн нь тун сайшаалтай. Орон нутгийн удирдлагууд болоод албаны удирдлагуудын энэхүү сайн туршлагыг бусад орон нутаг албан байгууллагуудын хүрээнд өргөжүүлэх нь зөв зүйтэй юм" гэдгийг онцолж байлаа. 

2023-05-04 12:18:19