• 12 сарын 04, Лхагва гараг
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА
556 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА

ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

• Төрийн захиргаа

Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, ур чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол Улсын төр, захиргааны тогтолцоо”, “Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална.

• Төрийн удирдлага

Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээллийн болон төрийн болон орон нутгийн өмчит байгууллага зэрэг)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, ур чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол Улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, удирдлага”, “Төрийн үйлчилгээ”, “Улсын салбарын эрсдлийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Бакалаврын зэрэгтэй

• Их, дээд сургуульд суралцсан голч дүн 2.7-с доошгүй

• Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.

СУРАЛЦАХ ХЭЛБЭР:

УЛИРАЛ: Дараалсан бус улирлуудад 2 сар ажлаасаа түр чөлөөлөгдөнө танхимд хичээллэнэ.

 Төрийн захиргаа

 Төрийн удирдлага мэргэжлээр элсүүлнэ.

СУРАЛЦАХ НИЙТ ХУГАЦАА: 1.5 хичээлийн жил

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 3.828.000 төгрөг

Эсээ бичих зөвлөмж татаж авах холбоос:

• Төрийн захиргааны менежмент

• Төрийн удирдлага

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:              

1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл (өргөдлийн маягт татаж авах);

2. Иргэний үнэмлэхний хуулбар;

3. Бакалаврын зэргийн дипломын хуулбар, бакалаврын зэрэг эзэмшсэн тухай

E-mongolia эсвэл ТҮЦ машины лавлагааны хамт (лавлагаагүй тохиолдолд бүртгэл хийгдэхгүйг анхаарна уу);

4. Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулга, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (энэ тохиолдолд лавлагаа шаардлагагүй);

5. Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн бол дипломын хуулбар;

6. Эсээ (зөвлөмжийг холбоосоос татаж авах);

7. 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг (өргөдлийн маягт дээр наана);

8. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг (ХААН банк дахь Удирдлагын академийн 5131467243 тоот дансанд) тушаасан баримт (гүйлгээний утга: 220 кодын араас зай авахгүйгээр регистрийн дугаараа бичнэ. Жишээ: 220УЗ90ХХХХХХ).

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:

2023 оны 11 дүгээр сарын 27-с 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд явагдана.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ:

• Элсэгчдэд тавигдсан дээрх шаардлагыг хангасан байдал

• Эсээг зөвлөмжийн дагуу бичсэн байдал

Элсэлтийн шалгаруулалтын дүнг 2023 оны 12 дугаар сарын 22-ны 19.00 цагт Удирдлагын академийн цахим хуудсанд байршуулна.

Хаяг:

Баянахонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 203 тоот

Харилцах утас:

70442034, 95015088

Цахим хуудас: http://www.naog.gov.mn/?fbclid

 

2023-11-27 12:30:00