• 09 сарын 21, Бямба гараг
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦЭВЭГМИДИЙН СҮРЭНХОРЛОО
109 ХҮН ҮЗСЭН БАЙНА

СҮРЭНХОРЛОО Цэвэгмидийн - 1919/ Баянхонгор аймгийн Заг сум. “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавъяат багш /2001-02-19.№30/
Түүхч, Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд 50 гаруй жил ажиллажээ. “МАХН-ын зохион байгуулалтын бэхжилт /1921-1932/” сэдвээр 1961 онд түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Судалгаа шинжилгээ, сурталчилгааны олон ном, өгүүлэл туурвиж нийтийн хүртээл болгосны дотор Рашид Ад Дины “Судрын чуулган” гурван боть, В.Владимирцовын “Монголын нийгмийн байгуулал ба нүүдлийн феодализм” зэрэг алдартай бүтээлийг орчуулжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.

2024-04-05 19:00:00