• 12 сарын 23, Даваа гараг
Ц.Дашцэрэн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл"-ийн сургалтад оролцож байна
209 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон тус газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-өөс аймаг, нийслэл дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарын нэгдсэн сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтад Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн оролцож байна.

 

Хоёр өдөр үргэлжлэх энэ сургалтаар төвлөрлийг сааруулах талаарх бодлогын бичиг баримт, түүнийг хэрэгжүүлэх үе шат болон төв, орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалын төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийн хүрээнд Засгийн газар “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулан баталсан. Үүнд нийцүүлэн  төв, орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хуваарилах аргачлалыг боловсруулан батлуулахаар төлөвлөжээ.

 

2017-02-16 09:25:00