• 12 сарын 23, Даваа гараг
Ажиллах хүчний 60 хувийг орон нутгаас авах дээр санал нэгдэв
297 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн уул уурхайн зөвлөгөөн болов. Энэ удаагийн зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, салбарын яамдын төлөөлөл, Баянхонгор аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 20, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 15 ААН-ын төлөөлөл, бичил уурхайчид оролцлоо. Тухайлбал УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Баянхангай, АМГТ-ны газрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир нарын албаны төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөний хүрээнд аймгийн салбар салбарын удирдлагууд уул уурайн салбартай холбоотой тулгамдсан асуудал, өнөөгийн байдлаар мэдээлэл өгөв. Тэд зөвлөгөөнөөс дараах зөвлөмжийг гаргажээ. 

 

НЭГ. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд:

·         Зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажлыг чанартай шуурхай гүйцэтгэн нөөцийг тогтоон эдийн засгийн эргэлтэд оруулах

·         Тухайн жил хайгуулын ажил хийсэн талаарх тодорхойлолтыг тухайн сумын засаг дарга, аймгийн БОАЖГазраас авсан байх.

·         Нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутагтай байгуулсан гэрээний биелэлтийг бүрэн хангаж ажиллах

ХОЁР. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд:

·         Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай Аймгийн Засаг дарга хуульд заасны дагуу  байгуулсан гэрээнд тусгасан дараах нөхцөлийг хэрэгжүүлж ажиллах. Үүнд:

1.        Ажиллах хүчний 60-аас доошгүй хувийг орон нутгаас авах,

2.        Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх.

3.        Бүх төрлийн татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх

4.        Зохион байгуулалтад орсон бичил уурхайн нөхөрлөлүүдтэй гурвалсан гэрээний үндсэн дээр талбай олгох, хамтран ажиллах.

5.        Эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллах.

6.        Уул уухайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх.

7.        Уурхай эрхлэхэд шаардагдах Ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасан тохиолдолд ажлаа эхэлж байх.

8.        Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал санаачилга гаргах, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Нэг уурхай- Нэг үйлдвэр” хөтөлбөр дэмжих

Гурав. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт:

Шинээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байгаа аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зүгээс мөрийн хөтөлбөртөө “Эвдэрсэн газаргүй–Баянхонгор” аймаг болох хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах байдлаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах. Үүнд:

1.        Нэг компанид олгох нөхөн сэргээлтийн талбайн дээд хэмжээ 30 га-гаас ихгүй байх

2.        Гэрээлсэн ажлыг 2 жилийн дотор бүрэн хийж дуусгаж орон нутагт хүлээлгэж өгөх

3.        1 га тутамд 3 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг орон нутгийн тусгай дансанд төвлөрүүлэх

4.        Орон нутагт олгох хандив тусламжийн хэмжээ 1 жилд 100 сая төгрөгөөс багагүй байх

5.        Зөвхөн эвдэрсэн газрын хэмжээнд тавьсан хатуу цэг тэмдэгтийн хүрээн дотор нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах

6.        Ажиллах хүчний 60-аас доошгүй хувийг орон нутгаас авах

7.        Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх.

8.        Орон нутагт бүртгэлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх

9.        Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал санаачилга гаргах.

10.    Эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллах

11.    Уул уухайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх

12.    Аливаа эрсдэлээс үл хамааран нөхөн сэргээлтийн талаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх

ДӨРӨВ. Аймгийн Засаг даргад:

1.      Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн аймаг, орон нутагт үзүүлсэн хандив дэмжлэг туслалцааг ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох үйл ажиллагаанд ОНХС-аараа дамжуулан холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зарцуулан жил бүрийн уул уурхайн зөвлөгөөн дээр ЖДҮ-ийг байгуулсан талаар тайлагнаж байх.

2.      Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн хандив дэмжлэгийн 70%-ийг аймгийн ОНХС-д, 30%-ийг тухайн сумын ОНХС-д, Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хандив, дэмжлэгийн 50%-ийг аймгийн ОНХС-д, 30%-ийг сумд, 20%-ийг багт зарцуулах.  

3.      Гэрээ байгуулж үйл ажиллагаа эхэлсэн аж ахуй нэгжид сум орон нутаг, төрийн байгууллагын албан хаагчид, иргэдээс хууль бус дарамт шахалт үзүүлэх асуудлыг таслан зогсоох, буруутай этгээдэд арга хэмжээ авах,

4.      Эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлээгүй аж ахуй нэгжүүдэд хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцож ажиллах

5.      Хайгуулын ажил хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлэх.

ТАВ: Бүх шатны НӨУЁБайгууллага, Засаг дарга, бусад холбогдох албан тушаатан нарт:

·         Хайгуулын ажил хийгээгүй, хуульд заасан хэмжээний зардлыг хайгуулын ажилдаа зарцуулаагүй компани аж ахуй нэгжид хуурамч тодорхойлолт гаргаж өгч, хууль бус үйлдэл гаргасан сумдын Засаг дарга, эрх бүхий албан тушаалтанд үүрэгт ажлаас нь огцруулах арга хэмжээ авч ажиллах.

·         Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэгч нарт хууль бус шахалт, дарамт үзүүлэхгүй байх.

·         Хяналт шалгалтыг хуулийн хүрээнд тогтмол ил тод, шударгаар зохион байгуулж гарсан зөрчил дутагдлыг дээд шатны байгууллага албан тушаалтанд шуурхай мэдээлж таслан зогсоох арга хэмжээ авч байх

·         МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй АЛТ-2 хөтөлбөрийг иргэд, олон нийтэд сурталчилан орон нутагт дэмжиж ажиллах гэжээ. 

 

2017-03-21 03:13:41