• 12 сарын 23, Даваа гараг
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сонгуулийн Ерөнхий Хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалтыг 2017 оны 03-р сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа бол Баянхонгор аймагт  3-р сарын 29-нд хоёр ээлжээр нийтдээ 80 орчим хүнд сургалтын явуулж байна.

Сонгуулийн тухайд хуульд заасны дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид сургалтад хамрагдаж байгаа ба тус сургалтад нэг сумаас дөрөв хүртэлх  тооны албан хаагч оролцож байгаа аж.   

Энэ сургалтаар сонгуулийн тухай хууль, сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, сонгогчдын нэрийн жагсаалт, тэдний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөр, сонгогчдын санал авах ажиллагаа, сонгуулийн дүн мэдээ, судалгаа тайлан гаргах, мэдээлэх, сонгуулийн автоматжуулсан систем зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээллийг төрийн албан хаагчдад олгож байна.

Сургалтын төгсгөлд Сонгуулийн Ерөнхий Хорооноос  сургалтад суусан албан хаагчдад гэрчилгээ өгөх юм байна.

 

2017-03-29 05:56:11