• 12 сарын 23, Даваа гараг
БАРУУН БҮСИЙН ЦАХИЛГААНЫ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР – 2017 УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
230 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мэргэжлийн боловсролыг олон нийтэд сурталчилан таниулах, багш сурагчдын арга ажиллагаа техникийн түвшинд байгааг тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн Политехникийн коллежоос энэ удаагийн баруун бүсийхнийг хамрууласан Цахилгааны ур чадварын томоохон уралдааныг орон нутагтаа зохион байгуулж байгаа юм.

Цахилгааны мэргэжлийн ур чадвар – 2017 уралдааны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч, Политехнийкийн коллежийн орон нутгийн салбар зөвлөлийн дарга Б.Батсуурь, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, “Ашигт малтмалын салбар дах түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн Цахилгааны мэргэжлийн хөгжлийн зөвлөх Бернд Моиер, Политехникийн коллежийн захирал багш оюутнууд  оролцлоо.

Тус уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ / Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дах түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслөөс дэмжин явуулж байна.

Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай  аймгийн МСҮТ болон Политехникийн коллежид цахилгааны чиглэлээр суралцдаг 10 орчим оюутан сурагчид  багш нарынхаа хамтраар тус уралдаанд оролцож байна.

Цахилгааны мэргэжлийн ур чадвар – 2017 тэмцээнийг багш, сурагч гэсэн 2 төрлөөр явуулж байгаа ба 2 өдрийн туршид оролцогчид мэргэжилийн ур чадвараараа өрсөлдөх аж.

2017-05-04 06:09:37