• 12 сарын 23, Даваа гараг
Нүүдлийн цэцэрлэгт 29 хүүхэд хүмүүжиж байна
147 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Богд сумын Алтай гуравдугаар багт нүүдлийн гэр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус цэцэрлэг одоогоор 29 хүүхэд хүлээн авчээ. Хүмүүжиж буй хүүхдийн хамгийн хол нь 25 км, хамгийн ойр нь хоёр км-ээс ирдэг байна. Эцэг эхчүүд хүүхдээ өглөө 9 цагт хүргэж өгөөд орой 21 цагийн үед авч явдаг. Харин зарим хол гэртэй хүүхдүүдийн хувьд цэцэрлэгтээ хонодог байна.

 

Алтай гуравдугаар багт СӨБ-д хамрагдах насны 60 хүүхэд бүртгэлтэй байдаг. Тэдний зарим нь сумын төвийн цэцэрлэгт хамрагдаж байгаа бол алслагдмал бүс нутагт амьдарч буй малчдын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй өнөөг хүрсэн байжээ. Тиймээс аймгийн Засаг даргын санаачилгаар хөдөөгийн багуудад байгуулагдсан гэр цэцэрлэгийн нэг болсон Богд сумын Алтай гуравдугаар багийн хүүхдүүдийн хувьд нүүдлийн цэцэрлэг нүдээ олсон ажил болжээ.

 

Мал төллөлт эд эхэлж, малчид ноос ноолуураа самнаж, худаадаг хаврын энэ өдрүүдэд үр хүүхдээ мэргэжлийн багшийн удирдлага дор тохитой орчинд өгөх нь эцэг эхчүүдэд таатай байгаа юм. 

2017-05-08 05:11:09