• 12 сарын 23, Даваа гараг
Багачуудын хөгжмийн анхдугаар наадам болж байна
181 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн тэргүүний гуравдугаар цэцэрлэг, аймгийн БСГ, хүүхдийн Тэмүжин театр хамтран аймгийн Багачуудын хөгжмийн анхдугаар наадмыг зохион байгуулж байна.

 

Анхдугаар наадамд төв, хөдөөгийн 12 цэцэрлэгийн 150 гаруй 3-5 насны багачууд багш нарынхаа заасан аяыг өөрийн сонгосон хөгжмөөр эгшиглүүлэн өрсөлдөж байна.

 

Тэд гоцлол, цөөхүүл, хамтлаг гэсэн гурван төрөлд даралтад, утсан болон Баянхонгор аймгийн брэнд болоод буй чулуун царгил хөгжмөөр өрсөлдлөө. Тэмцээний нэгдүгээр шатыг цэцэрлэг тус бүрт зохион байгуулж тэндээс шалгарсан шилдэг 150 хүүхэд хоёрдугаар шатанд оролцож байна.

 

Бага насны хүүхдэд хөгжмийн боловсрол олгох нь туйлын чухал байдаг аж. Багаасаа хөгжмийн боловсролоор хүмүүжсэн хүүхэд сэтгэлгээ өндөр, мэдрэмжтэй, нийтэч, аливаа асуудалд хандах хандлага ньь төлөвшсөн байдгийг багш, эцэг эхчүүд хэллээ.  Дэлхийн өндөр хөгжилтэй Япон, Солонгос зэрэг улсууд бага насны хүүхдэд хөгжмийн боловсролыг олгоход онцгой анхаардаг байна. Тиймээс гуравдугаар цэцэрлэгийн хамт олон уг ажлын эхлэлийг айгийн төр захиргааны байгуулагатай хамтран ийнхүү эхлүүллээ.

 

Цаашид тус наадам жил бүр уламжлал болон зохиогдох юм. Тиймээс СӨБ-ын байгууллагууд хөгжмийн зэмсгийн төрлийг олшруулах, хөгжмийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байгааг БСГ-ын мэргэжилтнүүд онцоллоо.

 

Наадам гурван төрөл тус бүрт гурван байрыг шалгаруулах аж. Наадмыг Монгол Улсын шилдэг татвар төлөгч, Баянхонгор аймгийн RmB ХХК ивээн тэтгэжээ. 

2017-05-08 05:19:40