• 12 сарын 23, Даваа гараг
ТАЭКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС ОУХМ Б.ОТГОНБАЯР МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ардчилсан Солонгос улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах таэквондогийн тэмцээнд Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, ОУХМастер Б.Отгонбаяр амжилттай оролцож мөнгөн медалийн эзэн болж ХОНГОР нутгийнхаа нэрийг тив дэлхийд гаргалаа.

Энэ жил олон улс болон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож буй хүүхэд залуустаа 48.8 сая төгрөгний дэмжлэгийг аймгийн Засаг дарга үзүүлээд байгаа юм.

Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт тамирчин,ОУХМ Б.Отгонбаяр ийм амжилт гаргахад гол дэмжлэгийг аймгийн удирдлагууд үзүүлсэн гэдгийг хэлээд амжилтаа ахиулан алт болгох зорилготой байгаа гэлээ.

ОУХМ Б.Отгонбаяртаа баяр хүргэж, илүү их амжилт хүсье!

 

 

2017-10-01 08:24:03