• 12 сарын 25, Лхагва гараг
ЗДТГ-ын хамт олон Гал унтраах тактикийн сургуульд хамрагдав
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Нээлтэй хаалганы өдрийн хүрээнд Гал унтраах тактикийн сургуульд аймгийн ЗДТГ-ын хамт олон сайн дураар оролцож, хамтран ажиллалаа.

Тус газрын хамт олон галын дуут дохиогоор албан өрөөг орхин аврах гарцаар гарч, галын нөхцөлд өрөөндөө үлдсэн албан хаагчийг онцгой байдлын гал унтраах баг шатаар, аврах хоолойгоор, хийлдэг гудас руу үсрүүлэх замаар аварч, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүллээ.

Энэ үеэр Онцгой байдлын албаны танилцуулгыг хийж, гамшгаас хамгаалах албадын аранзны үзлэг хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, оновчтой зарим санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган ажиллахаар болжээ.

2018-11-05 22:03:19