• 12 сарын 25, Лхагва гараг
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ХАМГААЛАХ МЭДЛЭГ ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, арга зүйч нарын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗ,  БСУГ, “ХОНГОР НУТГИЙН ҮРС” ТББ-иас хамтран аймгийн хэмжээний цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын дунд бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг чадвар олгох сургалтыг  хоёр өдрийн турш зохион байгуулж байна.

 

Тус сургалын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр, БСУГ-ын дарга М.Мөнхбат, ИТХ-ын төлөөлөгч, “Хонгор нутгийн үрс” ТББ-ын тэргүүн Ж.Дулмаа нар оролцлоо. 

Хонгор нутгийн үрс ТББ-аас Бага насны хүүхдийг хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь төсөл өмнө нь Баянхонгор аймгийн 10-р цэцэрлэг, Богд сумын цэцэрлэгүүдэд тус тус өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү сайн туршлагаасаа СӨБ-ийн байгууллагуудад нэвтрүүлэх зорилгоор аймгийн хэмжээний цэцэрлэгүүдийн төлөөллүүдийг энэ сургалтадаа хамруулжээ.

Хүүхдэд багаас нь хүчирхийллийн талаар ойлголтыг өгч улмаар хүчирхийллээс урьдчилан сэргийлэн түүнээс хамгаалах арга зүйг сургах нь энэ цаг үед ихээхэн чухал. Иймээс хүүхдэд өөрт нь ,  хүүхдээр  дамжуулан түүний орчин, багш,  эцэг эх бусад хүчин зүйлст эерэгээр  нөлөөлөх ажил арга хэмжээг үр нөлөөтэй авч хэрэгжүүлэх үүргийг тус сургалтад хамрагдсан цэцэрлэгийн эрхлэгч болон арга зүйч нар хүлээж байгаа юм.

Төслийн зүгээс уг ургалтын хүрээндээ  иж бүрэн сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүнээр  цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг хангаж буй аж.

 

 

2018-11-06 17:16:27