• 12 сарын 26, Пүрэв гараг
ШИНЭ ТЕХНОЛОГИ АМЖИЛТТАЙ НЭВТЭРЛЭЭ
139 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өндөр хурдны шилэн кабелийг Баянхонгор аймагт Япон Улсын KDDI сангийн хөрөнгө оруулалтаар МЦХ ХХК тавилаа. Уг төслийг монгол улсад анх удаа Баянхонгор аймагт нэвтрүүлж байгаагаараа онцлог ажээ.

Энэхүү өндөр хурдны шилэн кабель нь ашиглалт үйлчилгээ, суурилуулалтын зардлыг хэмнэсэн, уламжлалт технологийг халсан, их багтаамжийн, олон улсын чанарын стандартыг хангасан зэрэг олон давуу талтай гэдгийг онцолж байлаа. Төслийг санхүүжүүлэгч Японы засгийн газрын ТDDI сан 220 мянгам ам.долларыг буцалтгүй тусламжтай үзүүлжээ.

Төсөл Архангай аймаг, налайх дүүрэгт үргэлжилнэ.  

Кабель суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд Монголын цахилгаан холбоо компанийн Баянхонгор аймаг дахь С.Бурмаа захиралтай хамт олон хичээл зүтгэл гаргасныг орон нутгийн удирдлагууд онцлов.

Мөн энэ үеэр монголын цахилгаан холбоо компанийн 2019 оны хөрөнгө оруулалтаар хийгдсэн олон сувагт тоон системийг танилцууллаа.

,

Цаашид Баянхонгор аймгийн хэрэглэгчид өндөр хурдны интернэт, гадаад, дотоодын олон контентыг багтаасан олон суваг үзэх, ашиглах боломж бүрдээд байна. 

2020 онд Монголын анхдагч харилцаа холбооны компани Монголын цахилгаан холбооны компанын түүхт 98 жилийн ой тохиож байгаа ажээ. Энэ хүрээнд хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ олон шинэ чанартай үйлчилгээг хүргэхээр ажиллаж байгаагийн нэг энэ юм. 

 

2019-09-26 01:53:07