• 12 сарын 29, Ням гараг
Аймгийн хэмжээнд 115 хяналтын цэгт холбогдох албаны 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
222 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Коронавирусний халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 23 байгууллагын 880 орчим төрийн албан хаагч гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэн, иргэдэд шаардлага тавьж, сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, гэртээ байхыг холбогдох албаныхан санууллаа.

Мөн Баянхонгор сумын дөрвөн цэгт байрлах чанга яригчийг ашиглан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр есөн төрлийн сэрэмжлүүлгийг өдөр бүр 08:00-20:00 цагийн хугацаанд иргэдэд хүргэж байна.

Аймгийн хэмжээнд 115 хяналтын цэгт холбогдох албаны 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

2021-07-27 06:33:59