• 12 сарын 29, Ням гараг
Коронавируст халдварын "сул эерэг" тохиолдол дахин бүртгэгдлээ.
225 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.11.27) Баянхонгор аймагт коронавирусний "сул эерэг" тохиолдол дахин бүртгэгдлээ.

Улаанбаатар хот болон зүүн зүгээс аймгийн төв рүү нэвтрэх Өлзийтийн хяналтын цэгт түргэвчилсэн оношлуураар нэг иргэний хариу ийнхүү гарчээ.

Холбогдох албаныхан тухайн хүнийг яаралтай тусгаарлаж, дараагийн шатны буюу PCR шинжилгээг авч ХӨСҮТ рүү илгээгээд байна. Түүний ойрын хавьтлын зургаа, дам хавьтлын 11 хүнийг тогтоож гэрийн тусгаарлалтад оруулсан байна.

2021-07-27 08:17:01